Уншихаа боливол сэтгэхээ болино.

2012-03-01,
Өглөө болгон эртлэн босч өндөр тэнгэрийг бvрэн харж бай!
Огторгуйн хурмаст уужмын хутагаа оюун ухаанд тань хайрлах болно
Орой бvхэн нэгийг санаж, одот ертөнцийг хvндэтгэн харж бай!
Эрхэс гараг vзэсгэлэнт сvлдээрээ vvрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд алаг зvрхнээсээ догдлон харж бай!
Эндэгдэлгvй дэгжихийн учир тавилангаар эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хvн та хаана ч явсан уулсын оргилыг хvндэтгэн харж бай!
Баян буурал хангайн хишгээр та бат тvвшин явах болно
Учирсан бvхнийхээ нvvр царайг уяхан даруухан инээмсэглэн харж бай!
Өнөр өтгөн урт удаан наслахын өлзий буян бvрдэх болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax
"