Зөв сэтгэл ариусахуй
Цагаан хоол эх дэлхий болон өөртөө оруулж буй буян юм. Цагаан хоолтнууд зайлшгүй шаардлага гараагүй бол амьтан хөнөөх хэрэггүй гэж үздэг үзлийг Лев Толстойтой холбоотой нэгэн түүх маш сайхан тайлбарладаг. Толстой нэг хүнээс бусад нь бүгд цагаан хоолтон хүмүүсийг гэртээ оройн зоогт урьжээ. Цагаан хоолтон бус зочин нь тавган дээр нь ямар ч хоол байхгүй харин сандалных нь хажууд нэг амьд тахиа уясан байгааг гайхан суулаа. Толстой: “Миний үзэл бодол тахиа төхөөрөхийг минь хориглож байна. Та энд байгаа цорын ганц мах иддэг хүн учир хооллохоосоо өмнө тахиагаа төхөөрөхийг...